Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Найман хувийн зээл хэрэгтэй юу, сонгуулийн хар машин чухал уу?

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, гарлаа. “Монгол HD” телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг монголчууд-2015” шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорсон Дархан-Уул аймгийн “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъяанхорол болон хамтлагийн зарим гишүүд манай сонинд дэлгэрэнгүй ярилцлага өглөө.

Түүнчлэн МАН-ынхан сонгуулийн хар машинаар санал тоолохгүй хэмээн сүйд болохын сацуу Үндсэн хуулийн цэцэд хандсан. МАН-ын гомдлын дагуу Цэцээс дүгнэлт гарч, Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд харшилж байна гэж дүгнэсэн. Энгийнээр бол иргэд банкнаас зээл авахдаа барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөө дахин барьцаанд тавих, худалдах, өөр хүний нэр дээр шилжүүлэх зэрэг боломж нээгдсэн. Энэ нь арилжааны банкуудад эрсдэл дагуулсан учраас найман хувийн орон сууцны зээлээ зогсоогоод байгаа талаарх дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы гуравдагаар нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Д.Батцогтын Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн хуулийн талаарх дэлгэрэнгүй ярилцлага улс төрийн хоёрдугаар нүүрт багтсан бол МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн асан С.Жалан-Аажавын охин Хандсүрэнгийн ярилцлага “Удам судар”-ын 13 дугаар нүүрт багтлаа.

Баримт, үйл явдлын зургаа, долдугаар нүүрнүүдэд өнгөрсөн есдүгээр сард Төв аймагт гарсан хурган дарга нарын жигшүүрт хэргийн золиос болсон 24 настай эмэгтэйн ээжийн ярилцлага, наргиж явсан найзууд санамсаргүйгээр нэгнийхээ аминд хүрсэн болон уржигдар өглөө Таван шар дахь Худалдаа хөгжлийн банкны салбараас буугаар сүрдүүлэн 380 сая төгрөг дээрэмдсэн хэргийн талаарх дэлгэрэнгүйг нийтлэлүүд багтлаа. Банк дээрэмдсэн этгээдүүд болох төрсөн ах дүүс бизнес эхлүүлэхийн тулд банкнаас авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүрсэн учраас банк дээрэмдэхэд хүрсэн хэмээн мэдүүлсэн байна.

Энэмэтчилэн цаг үеийн дуулиант мэдээ мэдээлэл, нийтлэл сурвалжлагуудыг мягмар гаригийн “Өдрийн сонин”-оос уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *