Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Найман жилийн турш оршуулгын газар цэвэрлэж буй 12 настай охин шагнал хүртжээ

Тж Климан гэх арванхоёр настай охин дөрвөн настайгаасаа эхлээд оршуулгын газар цэвэрлэж эхэлжээ. Учир нь түүнийг дөрвөн настай байхад нүүж орсон байшингийнх нь ойролцоо оршуулгын газар байжээ. Охин тухайн үед нас барсан хүмүүс, сүнснүүдийн тухай бодож айдаст автсан байна.

Гэхдээ түүний ээж Тж Климан охинд оршуулгын газраас айхгүй байхыг зөвлөж, айдсаа давж, сайн үйл үйлдэхийн тулд тэр газрыг хамтдаа цэвэрлэж эхэлжээ.

Айдсаа давахаар оршуулгын газрыг чин сэтгэлээсээ цэвэрлэж эхэлсэн охин өнөөдөр 12 нас хүрсэн ч өнөөх газрыг цэвэрлэсээр л байдаг аж. Найман жилийн турш сайн дураараа цэвэрлэгээ хийсэн охины хөдөлмөрийг үнэлж түүнийг “Австралийн үндэсний өдөр”-ийн нэрэмжит шагналыг олгожээ.

Охиноо энэхүү нэр хүндтэй шагналыг авахыг харсан ээж нь баярын нулимс унагаж, охиноороо маш их бахархсан байна.

Тж Климан “Уг шагнал надад урам зориг өгсөн. Хүн бүр долоо хоногт 1-2 цагийг зарцуулж нийгэмд тустай үйл хийж үзээсэй гэж хүсэж байна. Сайн дурын ажил хийснээр та бүхэн маш гайхалтай мэдрэмжийг авах болно” хэмээжээ.

Мөн тэрээр, Хэн нэгний хайртай гэр бүлийн гишүүнийг хүндэтгэлтэйгээр оршуулсан газрыг арчилж цэвэрлэхэд хүмүүс надад талархал илэрхийлдэг. Энэ бол үгээр ч илэрхийлэмгүй мэдрэмж гэжээ.

Одоо бол Тж Климан оршуулгын газар байхаас огтхон ч айхаа больсон ба харин ч сайн үйл хийж байгаадаа өөрөөрөө бахархдаг болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *