Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн удирдлагууд баяр наадмын үеэр хэрхэн ажиллах болон иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, мэдээлэл өглөө. Тэндээс гаргасан тушаалаар долоодугаар сарын 10-ны 20:00 цагаас долоодугаар сарын 17-ны 09:00 цаг хүртэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд харицлагатай жижүүрээр ажиллана. Мөн энэ үеэр 24 цагийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх ажээ.
Энэ сарын 11-нээс долоодугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв дээр 10:00-15:00 цагийн хооронд шүдний эмч ажиллана.
Мөн дотор, мэдрэл, мэс заслын эмч нар амбулаторийн үзлэг 10:00-15:00 цагийн хооронд хийнэ. Иймд иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг авах боломжтой юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ үзүүлж хэвийн ажиллах ажээ.