Categories
энтертаймент-ертөнц

Наадмын түрүү бөхийг “Ланд-200” автомашинаар шагнана

Монголын ард түмний Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадам болоход гуравхан хоног үлдлээ. Эрийн гурван наадмаа үзэж, дэнж хотойтол наадахаар хүн бүр хоног тоолон хүлээж буй.

Тэгвэл эрийн гурван наадмын бай эхнээсээ тодорчээ. Энэ жилийн улсын наадмынтүрүү бөхийг “Ланд круйзер-200” автомашин, 15 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Мөн Японы “Тоёото мотор корпораци” гурав дахь жилдээ үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр оролцох болсон аж.

Шагналыг долдугаар сарын сарын 13-нд 10.30 цагт Чингисийн талбайд гардуулж өгөх юм байна.

Дашрамд дурдахад, Наадмын сорилго 128 бөхийн барилдаан зургаадугаар сарын 26-ны өдөр болж, өндөрлөсөн. Тус сорилгод Начин Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэсэн билээ. Тэгвэл энэ жил Улсын их баяр наадмын зүлэг ногоон дэвжээг өнгөлж, наадамчин олноо баярлуулах түрүү бөх хэн байхыг хэдхэн хоногийн дараа харах үлдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *