Categories
мэдээ нийгэм

Наадмын талбайд мэргэжлийн хяналтаас хяналт, шалгалтын хэсэг ажиллаж байна

НМХГ-ын явуулын лаборатори наадмын талбайд ажиллаж байнаБаяр наадмын өдрүүдэд НМХГ-ын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрчим хүчний чиглэлийн 386 улсын байцаагч хяналт шалгалт хийж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын байцаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт НМХГ-ын явуулын лаборатори ажиллаж бүтээгдэхүүнийг газар дээр нь шинжилж байна. Үүний хүрээнд ил задгай, зөвшөөрөлгүй худалдаалж буй 48 зөрчил илэрснийг таслан зогсоожээ.

Иймдд иргэдийг зөвшөөрөлгүй, гар дээрээс хоол хүнсний бүтээгдэхүүн болон хүүхдэд харшилд өгч болзошгүй тоглоом худалдан авахгүй байхыг НМХГ-аас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *