Categories
мэдээ нийгэм

Наадмын нээлтийн тасалбар 16-24 мянган төгрөг

Ардын хувьсгалын 95 жил, үндэсний их баяр наадам болоход арав гаруйхан хоног үлдлээ. Наадмын нээлтийг Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж байгаа юм.

Энэ жилийн наадмын нээлт, бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнө оныхоос нэмэгдээгүй байна. Тодруулбал, суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. Тасалбарыг долоодугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассаар худалдаална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *