Categories
мэдээ нийгэм

Наадмын хуушуурыг цаасан уутанд хийж худалдаална

Жил бүрийн үндэсний их баяр наадмаар хуушуурыг нийлэг, хальсан уутанд савлан худаалдаалахыг хориглож, хүнсний зориулалттай цаасан уут хэрэглэхийг “Монголын ногоон сав баглаа боодлын нийгэмлэг”-ээс уриалж байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хуушуур худалдаалах иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулалтын цаасан уут хэрэглэх шаардлага тавьжээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны болон бүх дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсүүд энэ шийдвэрийг гаргасан аж. Ингэхдээ хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор зөвхөн Хараагүйчүүдийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрт үйлдвэрлэсэн цаасан уутыг нийлүүлэх юм байна. Жил бүрийн долдугаар сарын 3-ны өдрийг “Олон улсын нийлэг уутнаас татгалзах өдөр” болгон тэмдэглэдэг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *