УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас санал болгосон наадмаар тав хоног амрах саналын төсөл дэмжигдээгүй. Наадмын дараа энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн юм. Гэсэн ч наадмаар тав хонг амрахыг хүсч байгаа хүмүүс сэтгэлээр унах хэрэггүй.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураагаад, хуралдаанд оролцсон 64 гишүүнээс 45 нь буюу 70,3 хувийн саналаар дэмжих нь зүйтэй гэж үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.