Сүхбаатар дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсээс наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэхийн хүссэн иргэд юу бүрдүүлэх учиртайг мэдээлжээ. Тус хэлтсийн 11 321828 утаснаас мэдээлэл авч болох юм билээ.
Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 04-ны дотор хүлээн авах юм байна.
Худалдаа үйлчилгээ эрхлэгчид цагаан өнгийн асар, майхантай байх шаардлагатай гэнэ.
Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэхэд бүрдүүлэх материал:
1. Аж ахуйн нэгжийн албан хүсэлт /иргэн бол иргэн өргөдөл/
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ /иргэний үнэмлэхний хуулбар/
2. Дүүргийн засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ буюу худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ
3. Ажиллагсдын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар
Бэлэг дурсгалын худалдаа эрхлэгчид:
/Үндэсний үйлдвэрлэлийн бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний худалдаа байх/
1. Аж ахуйн нэгжийн албан хүсэлт /иргэн бол иргэн өргөдөл/
2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ /иргэний үнэмлэхний хуулбар/
4. Бараа бүтээгдэхүүний товч танилцуулга