Categories
мэдээ улс-төр

Н.Золжаргалыг гадуур байцаана

Монголбанкны ерөнхийлөгчөөр 2012-2016 онд ажилласан Н.Золжаргалыг өнгөрсөн лхагва гаригт цагдан хориод байсан. Тэгвэл түүнийг суллаж, гадуур байцаахаар болсон байна.

Н.Золжаргалыг албан тушаалаа ашиглаж, мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Түүнчлэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, улсад гурван их наяд төгрөгийн хохирол учруулсан гэдгийг зарим эх сурвалж хэлж буй юм.

Нийслэлийн Прокурорын газраас Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг хориглож, батлан даалтад гаргах саналыг шүүхэд хүргүүлжээ. Прокурорын байгууллагын саналыг шүүх хянаж үзээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Н.Золжаргалыг суллах шийдвэр гаргаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *