Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярт 16 жилийн ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр боллоо DNN.mn

Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Шүүгч “Н.Түвшинбаярыг гэм буруутайд тооцож, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.Түвшинбаяр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт хоёр тэрбум төгрөгийг нөхөн төлсөн. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх боломжтой” гэлээ.

Үргэлжлүүлэн эрүүгийн хариуцлагын хуралдаан явагдаж байна. Шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй гэдгийг шүүгч дурдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *