Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярын шүүх хурал ирэх лхагва гаригт болно DNN.mn

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 12-нд хаалттай эхэлсэн ч хойшилсон.

Учир нь тус хурлыг удирдах шүүгч Д.Доржсүрэн энэ хэргийг шүүхээс татгалзах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хүлээж авсан юм. Тиймээс хэргийг өөр шүүгчид дахин хуваарилаад, дахин товлохоор болсон юм.

Тэгвэл эл хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж явуулахаар болжээ. Мөн шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал, ирэх лхагва гариг буюу энэ сарын 08-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярыг шүүнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *