Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Тэгшбаяр: Батлан хамгаалах яам нь дайн хийж буй улстай хамтраад цэргийн сургуулилт хийж байгаа нь буруу DNN.mn


Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-ОХУ-ын нөхцөл байдал ийм байгаа үед манай Батлан хамгаалах яам “Восток” олон улсын хээрийн сургалтад оролцлоо. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Энэ бол өнөөдрийн нөхцөл байдлаа харж бодох ёстой асуудал. НҮБ-ын хурал дээр дайныг Монгол Улсаас түдгэлзсэн хариу хүссэн. Манайх Оросыг ч дэмжихгүй, барууныг ч дэмжихгүй, бид анзааран харж байгаа гэсэн хариу өгсөн. Энэ бол бид дайныг дэмжихгүй, бид төвийг сахин харж байна. Та нар учраа олооч, бид дайныг хүсэхгүй гэсэн утгатай шүү дээ. Гэтэл Засгийн газрын байр суурийг харахад Батлан хамгаалах яам нь дайны үед, дайн хийж байгаа улстай хамтраад цэргийн сургуулилт хийж байгаа нь буруу. Улс төрийн зохистой бус цаг буруу шийдвэр гаргаж байна гэсэн үг.
-Уламжлал болсон цэргийн сургуулилт ч гэсэн энэхүү цаг үед 1-2 жилдээ өнжиж болох байсан уу?
-Энэ удаад энэхүү цэргийн сургуулилтад оролцохгүй байна гэдэг нь бид оросыг эсэргүүцсэн гэсэн үг биш. Монгол Улс цэрэг дайны байдлаас түдгэлзье, төвийг сахина гээд НҮБ-ын хурал дээр хэлчихсэн. Дээрээс нь монгол цөмийн зэвсэггүй бүс. Энэ чинь цаагуураа дайн самууныг дэмждэггүй бүс гэсэн үг. Би ийм үед энэ сургуулилтыг хойшлуулж болох байсан гэсэн байр суурьтай байгаа. Би Цөмийн энергийн газрын дарга байсан хүн. Бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар НҮБ-ын хамтын зөвлөл дээр танилцуулж, гишүүн болон гишүүн бус орон өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалахад үгээ хэлж явсан. НҮБ энэ дайныг дэмжээгүй байхад манайх дэмжиж байгаа юм шиг ийм байдал үзүүлж байгаа нь өөрөө агуулгаараа буруу л даа.
-Батлан хамгаалах яам нь нөхцөл байдлаа мэдрэхгүй ийм цаг үед дайн өдүүлсэн улстай хамтран цэргийн сургуулилт хийдэг нь о росоос хамаарал байна гэсэн үг үү?
-Түүнийг о росоос хараат байна гэж үзэхэд түвэгтэй юм даа. Ер нь зарчмын хувьд бид хүйтэн дайны үед жишээ авахад, Украин орос руу халдаад ороход оросыг дэмжээд хамтарсан сургуулилт хийж болох юм. орос украинтай дайн хийгээд эхэлчихсэн энэ үед оростой хамт цэргийн сургуулилт хийгээд байдаг нь тохиромжтой биш юм. Цаг үеэ олоогүй буруу шийдвэр л гэж би үзэж байна.
-ОХУ Японтой хил залгаа бүсэд тухайн сургуулилтаа хийж байгаа нь Япон улстай ямар нэг байдлаар харилцаа нь муудаж магадгүй гэж хүмүүс үзээд байгаа юм билээ. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Энэ бол Орос, Японы л асуудал болно. Тэр хээрийн сургуулилтыг бид санаачлаад хийсэн зүйл биш шүү дээ. Бидэнтэй тэр тухай яриад байхгүй л байх. Гэхдээ зарчмын хувьд тэнд очоод оролцож байдаг нь л энэ цаг үед буруу. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд юу гэж заасан байдаг вэ гэхээр “Тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрээр хамгаална” гэж заасан байдаг. Түүнээс цэрэг зэвсгээр хамгаална гэж байдаггүй шүү дээ. Тиймээс дипломат яриа хэлэлцээрийн шугамаар асуудлаа шийддэг механизмаа сайн ажиллуулах хэрэгтэй. Харин бид эсрэгээрээ юу хийх ёстой гэхээр Орос Украиний дайны хэлэлцээрийг монголд хийх ёстой. Украин, Оросоос хүмүүс уриад та нар дайнаа зогсоо гээд Улаанбаатарын хил дээр, төв Азийн хил дээр хэлэлцээрийг зохион байгуулдаг улс байх ёстой гэж би үзэж байгаа. Жишээ нь, бид хойд, өмнөд солонгосын асуудлыг шийдэх түшиц газар, тэдний хоорондын маргааныг е вразид шийддэг, т өв а зийн Улаанбаатарын хил дээр гэж юм хийвэл, эв найрамдал, энх тайвны төлөөх хэлэлцээрийг санаачилж хийх ёстой л гэж харж байгаа. Саяхан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчилсан нь бид энх тайвны төлөө л буй гэж ойлгож байгаа шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *