Categories
мэдээ цаг-үе

Н.Тавинбэх: ААН, айл өрхүүдийн цахилгааны хэрэглээ буурч, хэвийн хэмжээндээ хүрч байна

Айл, өрх аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг долоон сарын хугацаанд төр даахтай холбоотой гаргасан журмын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.

Н.Тавинбэх Засгийн газраас айжл өрх, аж ахуйн цахилгааны төлбөрийг даахаар гаргасан тогтоолтой холбоотойгоор хэрэглээний өсөлт гарна гэдгийг шийдвэр гарахаас өмнө маш сайн судалсан. Бидний тооцооллоор 100 орчим мвт-аар цахилгааны эрчим хүч өснө гэдгийг тооцоолсон боловч энэ нь 2 дахин өссөн буюу 200 мВт хүртэлх хэмжээнд очсон. Мөн цахилгаан ашиглалт болон санхүүжилттэй холбоотой хоёр журам гаргасан. Энэ журмыг Сангийн яамаар хянуулж ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Цахилгаан дулааны эрчим хүч нь нарийн технологийн ард өндөр дүнтэй гардаг бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнийг бид үр дүнтэй зохистой хэрэглэх хэрэгтэй гэдгийг нийт хэрэглэгчдэдээ уриалж байгаа. Гэр хорооллын хэрэглэгчид 35-75 мянган төгрөгийн өртөг бүхий эрчим хүч хэрэглэж байна. Мэдэгдэл гаргаснаас хойш иргэд ойлгож эрчим хүчний ахуйн хэрэглээ, зарцуулалт бууж байна. Байгууллагууд ч их дэмжиж, хэрэглээгээ 50-70 мВт-аар бууруулсан. Ингэснээр нийт хэрэглээ 50-75 мВт-аар буурч, үндсэндээ хэвийн горимд шилжиж байгаатай адил хэмжээнд очсон учир иргэдэд талархаж байна. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ онцлогтой. Цаг үеийн байдлаас болж хэлбэлзэж байдаг. Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор цахилгааны хэрэглээ дотоодын нөөцөөс давж буйд учир буй. Энэ хүнд нөхцөлд цахилгааны үнийг нэмэхгүйг эрмэлзэж байна. Гэхдээ үүнийг Эрчим хүчний яам шийддэггүйг хэлэх хэрэгтэй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *