Categories
мэдээ нийгэм

Н.Гантулгын “Сөрөг хүчний баяр баясгалан нь улс орныг сүйрүүлэх ёр байдаг” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Танайд өнжье” буланд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар орсон байна. Түүний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар хийсэн сурвалжилгыг тэргүүн нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Н.Гантулга “Сөрөг хүчний баяр баясгалан нь улс орныг сүйрүүлэх ёр байдаг” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Ирэх оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан эдийн засгийн чиглэлээр ажилладаг судлаач Б.Мөнхсоёлтой хийсэн ярилцлагыг улс төрийн зургаадугаар нүүрнээс унших боломжтой. Тэрээр “Урсгал зардлын 15,4 хувийг зөвхөн зээлийн хүүнд төлөхөөр байна” гэжээ.

Замын-Үүдэд манай сонины тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар томилолтоор ажиллаж байгаа юм. Тэдний бэлтгэсэн “Д.Сэржмядаг охиныг эрэн хайх үед Замын-Үүд сумын дутуу баригдсан барилгаас хүүхдийн цогцос олдов” хэмээх сурвалжилгыг баримт үйл явдалын долоодугаар нүүрнээс онцлон үзээрэй.

Дэлхий мэдээний есдүгээр нүүрнээс “Сирийн асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргажээ” мэдээг хараарай.

Германд философич мэргэжлээр бакалавр, улс төр судлалаар докторын зэрэг хамгаалсан А.Саруултай хийсэн ярилцлагыг арванхоёрдугаар нүүрнээс үзээрэй. Тэрээр “Эрх барьж байгаа нам хууль зөрчөөд эхлэхээр ард түмэн нам, төрийн дээр гарчихлаа гэж бухимддаг” хэмээн онцлон хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР
ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *