Засгийн газар хоёрдугаар сарын эхээр Шадар сайдад нэр дэвшүүлсэн МАХН-ын дарга Н. Энхбаярын талаар АТГ-т ханджээ. МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар АТГ-т албан бичиг хүргүүлсэн байгаа аж.
Авлигатай тэмцэх газраас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай ба хэрвээ АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилогдох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Хуульд зааснаар АТГ нь энэ талаарх мэдээллийг ажлын 10 хоногийн дотор багтаан өгөх юм байна. Үүний дараа Засгийн газар ч мөн тодорхой мэдээлэл өгөх боломж нь бүрдэх аж.
Товчхондоо бол МАХН-ын дарга Шадар сайд болох эсэх нь АТГ-аас ирүүлэх ашиг сонирхлын зөрчлийн талаарх албан бичгээс шалтгаалах болоод байгаа ажээ.