Авлигатай тэмцэх газраас 2016 оны долоодугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “…сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч… өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн билээ.
Энэ дагуу долоодугаар сарын 27-ны өдөр Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос Н.Энхбаярыг өмгөөлөх хүсэлтэй өмгөөлөгчдийг хоёр өдрийн дотор саналаа ирүүлэхийг мэдэгдээд байсан.
Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах боломжтойгоо нэр бүхий 4 өмгөөлөгч илэрхийлжээ. Ингэснээр иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжтой болсон байна.
О.ӨНӨР