Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр: Үндсэн хуулийг өөрчлөх ёстой

МАХН-ын хоёрдугаар их чуулган энэ сарын 9-10-нд болж өнгөрсөн. Тус чуулганд Монгол Улсын хөгжил өнгөрсөн, одоо, ирээдүй сэдвээр МАХН-ын дарга Н.Энхбаяр илтгэл тавьсан байна. Тэд чуулганаас гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Чуулганы дарга Н.Удвал, дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар оролцов.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Одоо төрийн үйл ажиллагааны гажуудал Үндсэн хуультай холбогдож байгаа. Үүнийг засахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх замаар тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Түүнээс биш МАН, АН, МАХН батлахгүй. Тийм учраас бид ард түмнийхээ гарын үсгийг цуглуулна. Бид байгалийн баялгаа зөв хуваарилж байж иргэдээ орон сууцжуулна. Залуучууддаа сайн боловсрол эзэмшүүлнэ.

Тавантолгойгоос 100 тэрбум ам.доллар босгох боломжтой. Үүнээс 20 тэрбум ам.доллараар нь 450 мянган өрхийг орон сууцжуулна. 200 мянган оюутны төлбөрийг нэг жилдээ 200 сая ам.доллар л төлнө. Ийм боломж бидэнд байгаа. Энэ бүхэн Үндсэн хуулин дээр тусгаагүй учраас МАН ажлаа хийхгүй суугаад байна. У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ. Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой. Энэ бүхнийг бид Их чуулганаараа хэлэлцсэн” гэв.

Б.АМАРТҮВШИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *