МАХН-ын дарга Н.Энхбаяр хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд байсан билээ. Тэрээр эх орон, ижий, аавтайгаа уулзахаар ирсэн гэдгээ илэрхийлж Монголд хэдхэн хоноод буцах тухай ярьж байсан юм. Өчигдөр намын нөхдөөрөө үдүүлэн тэрээр БНСУ-руу буцсан байна. Монголд байх хугацаандаа улс төрийн үйл ажиллагаанд оролцож, Ардчилсан намтай гэрээ байгуулсан юм. Түүнчлэн бүлгийнхээ хуралд сууж, намын нөхөдтэйгээ уулзан намын Бага чуулганыг хуралдуулсан билээ.