Categories
мэдээ нийгэм

​Н.Даш-Өлзий охин алхаж чаддаг болчихвол дэлгүүр орж үзэхийг хүсдэг

Н.Даш-Өлзий охин одоо 14 настай. Аав, ээж, гурван дүүгийн хамт амьдардаг айлын том охин.Тэрээр төрсөн цагаасаа хойш хөл дээрээ гишгэж чадаагүй бөгөөд, түүний өвчинг хөлний саажилт гэсэн оношилсон байна. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа шилбэний доод талаас шөрмэс залгах хагалгаанд орсон боловч тухайн хагалгаа хөлийг нь бүрэн эмчлэх хагалгаа байгаагүй аж. Охины ээж Ж.Нарангэрэл: “Охин минь хичнээн томорсон ч гэсэн сэтгэлгээ нь хүүхдээрээ. Заримдаа “ээж би хөл дээрээ явж чаддаг байсан бол таньдаа тусалж байхгүй юу” гэж хэлдэг. Охин минь бүх зүйлд өөрийгөө буруутай л гэж боддог. Гэхдээ бид охиноо хөл дээр нь заавал босгож хүсэл мөрөөдлийг нь хамтдаа биелүүлэх болно” гэсэн юм. Н.Даш-Өлзий охин хөл дээрээ гишгэж, алхаж чаддаг болвол аав, ээжтэйгээ дэлгүүр орж үзэх хүсэлтэй. Түүний энэ мөрөөдлийг биелүүлэхэд 20 сая төгрөг хэрэгтэй. Тэрээр 20 сая төгрөгтэй болчихвол Казакстан улсад очиж эмчилгээ хийлгэх боломжтой болно.

Хандивийн данс: хаан банк 5005820535

М.Сайнзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *