Нийслэлийн биеийн тамир спортын газар, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Шри чинмойн марафон баг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг “Өөрийгөө Ялах“ 6-12-24 цагийн гүйлтийн залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Баяржаргал 18-34 насны залуучуудын ангилалд нэгдүгээр байр эзэллээ.
Тэрбээр 12 цагийн төрөлд оролцсон 80 гаруй тамирчдаас 95 км гүйсэн амжилтаараа тэргүүлж, улсын хошой аварга болжээ. Тус тэмцээнд 18-34, 35-49, 50-аас дээш гэсэн насны ангиллаар нийт 98 гүйгч оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.