Categories
мэдээ улс-төр

Н.Батцэрэг: Манай гишүүд албан бус бүлэгт ороход татгалзах юм байхгүй

Галын аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ төсөлд “Шударга ёс” эвсэл байр сууриа тусгана гэж тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ. Тэрбээр “Гал унтраах, урьдчилан сэргийлэх, хохирлыг барагдуулах зэрэг чиглэлээр тодорхой заалт оруулсан хууль болно. Улаанбаатар хотын нягтрал ихсэж, хот төлөвлөлт алдагдсан. Гэнэтийн осол гарвал гал унтраах, эд хөрөнгийг хамгаалах асуудлыг хуульчилна. Сүүлийн 10-аад жилд баригдсан барилгуудын 70 орчим хувь нь мэргэжлийн байгууллагаас галын дүгнэлт аваагүй, зөвшөөрөлгүй баригдсан. Бид энэ чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газрын албаны хүнээс мэдээлэл авсан, манай бүлгийнхэн байр сууриа нэгтгэн энэ хуульд тусгана” гэв.
Түүнээс УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл Албан бус бүлэг байгуулах болсон. энэ бүлэгт “Шударга ёс” эвслийн бүлгээс хэд хэдэн гишүүн орох болсон талаар ямар байр суурьтай байгааг нь тодруулахад, “Энэ талаар өнөөдөр мэдээлэл авлаа. Манай гишүүд албан бус бүлэгт орж зарим хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэхэд татгалзах юмгүй” гэж хариулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *