Categories
мэдээ улс-төр

Н.Батцэрэг, Б.Болор нарыг сайдаар томиллоо

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Шадар сайдад хэлэлцэж гишүүдийн олонхи нь дэмжин томилсон. Дараа нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг томилох асуудлыг хэлэлцэв. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж санал хэлсний дараа санал хурааж гишүүдийн 88,1 хувь нь дэмжсэнээр түүнийг сайдаар батлав. Үргэлжлүүлэн Сангийн сайдаар Б.Болорыг томилох эсэх асуудлыг хэлэлцэн, гишүүд мөн л асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явагдаж, 91.7 хувиар баталлаа.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-д болж буй эдийн засгийн форумд оролцохоор чөлөө хүсч явав. Харин түүнийг шинээр томилогдсон шадар сайд Ц.Оюунбаатар орлож үлдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *