Categories
мэдээ нийгэм

Н.Батсуурь: Ард түмнээ баясгаад барилдчихмаар байна

Н.Батсуурь: Май, энэ малгайгаа ав | News.MN

Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь барилдахаар Бөхийн өргөөнд ирсэн байна.

Тэрбээр “МҮБХ-ноос Тэргүүлэгчдийн тогтоолоо гаргаад өгчихвөл энэ удаад барилдахгүй өнжье л гэсэн. Гэхдээ одоо хүртэл надад ямар ч тогтоол өгөөгүй байна. Холбоо маань зөвшөөрчихвөл барилдчихмаар байна. Үнэн шударгаар ард түмнээ баясгая гэж бодож байна. Хоёр жил цагаан сар, нэг жил наадам хийгээгүй. Давж, унах нь гол биш. Намайг дэмждэг ах дүү, найз нөхөд, ард түмэн маань миний барилдааныг үзэхийг хүсэж байгаа болов уу гэж бодож байна. Би Баяр наадмын комиссын гаргасан шийдвэрээр л шийтгэлээ хүлээгээд одоо барилдах гээд байгаа юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *