Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алтанхуяг: Эдийн засгийн дэд бүтцийн асуудал манайд дээд зэргээр орхигдсон байна

“Монголын эдийн засаг, ололт,
сорилт, боломж” сэдэвт хөгжлийн чуулган өнөөдөр эхэлсэн билээ. Уг чуулганаар
эдийн засгийн чухал сэдвүүдийг хөндөн ярилцаж байна. Чуулганыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нээж “Эдийн засаг гэхээр
үндсэндээ инфляц, дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт хэдэн зүйлийг голчилдог. Гэтэл эдийн засгаа
хөгжүүлэхийн тулд түүний суурь гурван хэсгийн нэг болох эдийн засгийн дэд
бүтцийн асуудал манайд дээд зэргээр орхигдсон байна. Даатгалын салбар,
хөрөнгийн биржийн асуудал, санхүүгийн тогтолцоо бол үндсэндээ орхигдож
хаягджээ. Эдийн засгийн хувьд зөвхөн банк шүтсэн тогтолцоотой явсаар ирсэн.
Тэгэхээр одоо үүнийг өөрчилж, эдийн засагтаа хувьсгал хийх цаг болсон” гэдгийг
сануулав. Одоогоор чуулганд оролцогчид ээлж дараалан
илтгэл тавьж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *