Categories
мэдээ нийгэм

МЗЭ-ийн бага чуулган хуралдана

Монголын зохиочлдын эвлэл /МЗЭ/-ийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Бага чуулган хуралдуудах шийдвэр гаргажээ. Бага чуулганыг энэ сарын 25-ны өдөр хуралдуулж МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан А.Эрдэнэ-Очир агсны орны хүнийг томилох асуудлыг хэлэлцүүлэх юм.

А.Эрдэнэ-Очир өнгөрсөн зургадугаар сарын эхээр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан юм. Тиймээс их хурлын хооронд хуралддаг Бага чуулганаар уг асуудлыг шийдэхээр болжээ. Учир нь ирэх жилийн эхээр МЗЭ-ийн 90 жилийн ой тохиож байгааг МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал М.Саруулдалай хэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *