Categories
мэдээ нийгэм

Мянган хүүхдэд зориулсан “Сүлд модны баяр” Найрамдал зусланд болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар уламжлал болгон зохион
байгуулдаг “1000 хүүхдийн харшийн сүлд модны наадам” өнөөдөр 12 цагаас
Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд болно.

Дөрөв дэх жилдээ болж буй тус наадамд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг
32 асрамж, халамжийн төвд хүмүүжиж буй 1000 хүүхэд оролцож, өвлийн
өвгөний бэлэг гардан авна.

“Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад
шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц
сангаас гаргана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *