Categories
мэдээ нийгэм

Мянган ээж чуулж байна

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Жил бүрийн энэ өдөр төрийн ордонд алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулган болдог. Уг чуулганыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг энэ чуулган ес дэх жилдээ болж байна.

Чуулганыг нээж Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооны тэргүүн Б.Мөнхтуяа ээжүүдэд хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Та бид зөв гэр бүл, өв тэгш иргэн бий болгох үүрэгтэй. 2015 оныг тайван амгалан гэр бүлийн жил болгоцгооё гэж уриалмаар байна. Монгол түмний минь гал голомт үргэлж бадарч түшиг их түмний минь буян заяа тэгш байх болтугай. Ээж таны уужим бүүвэй ачлал тань өнө цагийн сүлэн гэрэлтүүлж өнөр олныг тэтгэн жаргуулах болтугай. Монголын бүх ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе” гэв.

Мөн чуулганы арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож ээжүүдэд баяр хүргэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *