Улсын хэмжээнд 2022 оны есдүгээр сарын байдлаар 233053 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь наймдугаар сартай харьцуулахад 0.01 хувиар өссөн байна.
Нийт зөрчлийн хэргийн 74.2 хувь нь Нийслэлд, 25.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99 хувийг Цагдаагийн байгууллага, 0.18 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.79 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 230895 хүн, 293 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 0.7 хувиар буурч, хуулийн этгээд 13.6 хувиар өсжээ.