Categories
мэдээ нийгэм

Мөрдөн байцаах албанаас мэдээлж байна

Мөрдөн байцаах албанаас төв, нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах нэгжүүдийн алба хаагчдыг хамруулсан цахим /видео/ хурлыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11:00 цагаас 13:10 цагийн хооронд зохион байгууллаа.

Цахим хуралд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн Цагдаагийн алба, Замын Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар, Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, төв, нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах хэлтэс, тасаг, хэсгийн дарга, чиглэлийн ахлах мөрдөгч, ахлах мөрдөгч, мөрдөгчид нийт 300 гаруй алба хаагчид оролцсон.

Цахим хурлаар Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт, Мөрдөн байцаах албанаас 2018 онд хэрэгжүүлэх бодлого, чиглэл, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлт, ажлын үр дүн, алба хаагчдын сахилга, ёс зүй, тодорхой төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээ, мэдээлэл хүргэж мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдсан асуудлын талаар саналыг харилцан солилцож, албаны дарга, удирдлагаас цаашид анхаарах асуудлын талаар нийт алба хаагчдад тодорхой үүрэг, ажлын чиглэл хүргүүллээ.

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат багш нарын хамт хүрэлцэн ирж Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Хууль сахиулахын их сургуультай хамтран ажиллах талаарх мэдээллийг нийт алба хаагчдад танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *