Монголын Үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Бүх гишүүдийн хурал өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.
- МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайлан;
- 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
- МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн тайлан;
- МҮОХ-ны 2019 оны төсвийг батлах;
- Зарим спортын холбоо болон гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.