Categories
гадаад мэдээ

Мөнхийн залуу төрх нь 47 настай эмэгтэйн амьдралыг сүйрүүлжээ

Энн 24 настайдаа өөрийн чацуутан Кристофер Болтонтой гэрлэжээ. Эхлээд маш сайхан амьдарч байсан ч сүүлдээ нэг л биш болсон гэнэ. Хэргийн учир нь энэ хугацаанд Энн огт өөрчлөгдөж хөгшрөөгүйд байжээ. 30 нас хүрсэн Эннийг нөхөр нь залуу харчуудтай хардаж уурлах болжээ.

Сүүлдээ хүмүүс нөхрийг нь залуу хүүхэнтэй суусан хижээл эр гэж хэлэх болтол байдал дорджээ. Энн ахимаг настай харагдах гэж бүх хүчээр хичээсэн ч тус болоогүй гэнэ. Эцэстээ 2 хүүхэдтэй хосууд салахад хүрсэн байна. Энэ явдал Эннд хүнд цохилт өгсөн бөгөөд залуу харчууд түүнийг ганц бие залуу бүсгүй гэж бодон эргүүлэх болжээ.

4 жилийн дараа Энн түүний гадаад байдлыг гайхан бахархаж явдаг Брайан Грэхем гэгчтэй гэрлэжээ. Энн түүнд Жошуа, Жейкоб гэх 2 хүүг төрүүлж өгсөн ч гадаад байдал нь огтхон ч өөрчлөгдсөнгүй. Брайаныг 42 хүрэхэд бүх зүйл дахиад л болохоо байв. Аажмаар түүний хөгшрөхгүй байгаад нөхөр нь эхлээд дурамжхан, дараа нь бухимдангуй хандаж, эцэст нь бас л салалтанд хүрчээ. Бүсгүй нэг үе өөрийг нь эргүүлдэгч залуучуудад анхаарал хандуулсан ч энэ нь бүтэхгүй зүйл болохыг хурдан ойлгожээ. Ёстой үзэл бодлын зөрчилдөөн гэдэг юм энд л харагдаж байсан гэнэ.

Энн гурав дахь нөхөртэйгээ суугаад ч байдал дээрдсэнгүй, бүх зүйл давтагдсан байна. Золгүй эмэгтэйгээс хөвгүүд нь зайгаа барих болсон нь бүр ч хэцүү байдал үүсгэв. Учир нь, хэт залуу харагдах эх нь тэдний найз охидыг үргээх болжээ. Найз хүүхнүүд нь атаархаж, нөхрүүдтэйгээ хардах болов. Сүүлдээ сайн танилууд нь хүртэл түүнтэй уулзахдаа эвгүйрхэх болжээ.

“ Би өглөө бүр толинд харж үрчлээс эрдэг. Харин миний нүүр залуугийнх шигээ толигор хэвээр л байх юм. Миний залуу төрх надад гай зовлонгоос өөр юм авчирсангүй. Хүүхдүүд, үе тэнгийнхэн маань намайг хүлээн зөвшөөрч чадахгүй, эрчүүд зай барьдаг болсон. Залуучуудтай би юу ярих билээ?” гэж Энн гашуудалтайгаар хэлсэн гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *