Categories
мэдээ нийгэм

“Мөнх тэнгэрийн бичиг-2020” үзэсгэлэнгийн шилдгүүдэд шагнал гардууллаа

“Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнг цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулаад байсан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг билээ.

Тэгвэл тавдугаар сард тохиож буй Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Мөнх тэнгэрийн бичиг-2020″ үзэсгэлэнг “Жэй Си Дэко Монгол” ХХК-тай хамтран автобусны буудал, гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан тавдугаар сарын 12-ноос 25-ны өдрүүдэд олон нийтэд толилуулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *