Categories
мэдээ нийгэм

“Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн ОУ-ын үзэсгэлэн нээгдлээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2016” зурган илэрцүүдИх эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт 2016 оны 10 дугаар сарын 28-ны баасан гарагийн 12:00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

“Мөнх тэнгэрийн бичиг-2016” зурган илэрцүүдҮзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн дэргэдэх ХБҮЗ-ийн дарга, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ЕТГ-ын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд хэл бичиг, түүх соёл судлалын нэрт эрдэмтэд, оюутан сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

2011 оноос уламжлал болгон зохиож буй үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлн болон өргөжиж, таван улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцлоо. Энэхүү үзэсгэлэн нь ирэх сарын 1-н хүртэл үнэ төлбөргүй гарах ажээ.

“Мөнх тэнгэрийн бичиг-2016” зурган илэрцүүдҮзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн, Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус 10 хоног зохион байгуулна.

“Мөнх тэнгэрийн бичиг-2016” зурган илэрцүүдЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 155 дугаар зарлиг гаргасан. Уг зарлигт МУЕ, УИХ-дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг крил болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичих зэрэг заалт оруулсан нь бүрэн хэрэгжиж, хуульчлагдсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *