Categories
мэдээ нийгэм

МУИС, РИКЕН хүрээлэнтэй хамтран докторын хөтөлбөр хэрэгжүүлнэ

БСШУ-ны сайд Л.Гантөмөр энэ оны 2-р сард
Япон улсад хийх айлчлалынхаа үеэр РИКЕН Судалгааны Хүрээлэнд зочилж, тус
хүрээлэнгийн ерөнхийлөгч, 2001 оны Химийн салбарын Нобелийн шагналт, ноён
Р.Ноёоритэй уулзаж, хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр МУИС,
РИКЕН Хүрээлэнгийн эрдэмтэд хоорондын бодит хамтын ажиллаагааны түвшинг өндрөөр
үнэлэхийн зэрэгцээ хоёр талын хооронд албан ёсны гэрээ байгуулахад өөрсдийн
зүгээс анхаарахаа илэрхийлсэн юм. Энэ тохиролцоо бодит биеллээ олж МУИС-ийн
Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, РИКЕН Судалгааны Хүрээлэн
хамтарсан докторын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээг өнөөдөр үзэглэв. Энэ гэрээний
дагуу Монгол, Япон улсын төдийгүй, дэлхийн өмнө тулгарч буй глобаль асуудлыг
шийдэхэд хувь нэмрээ оруулж чадах авъяаслаг залуу Монгол судлаач РИКЕН Хүрээлэн
дээр докторын судалгааны ажлаа хийж, МУИС дээр докторын зэргээ хамгаалах боломж
бүрдэж байна. Мөн МУИС-РИКЕН-ний хамтарсан сертификат нэмж олгохоор болж байгаа
юм. Японы РИКЕН Судалгааны Хүрээлэн нь 1917 онд байгуулагдсан физик, хими,
анагаах ухаан, биологи, технологи зэрэг байгалийн ухааны бүхий л салбарыг
хамарсан цогц судалгааг явуулдаг цорын ганц хүрээлэн юм. Япон төдийгүй дэлхийд
нэр хүнд бүхий, Эзэн хаан нь айлчлан очиж үйл ажиллагаатай нь танилцдаг,
хамгийн сүүлийн үеийн судалгааг манлайлан хийдэг судалгааны хүрээлэн юм. Жилийн
төсөв нь 1 тэрбум гаруй доллараар хэмжигддэг тус хүрээлэн нь Германы Макс
Планкийн Институт, АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн, Францын Пастер
Судалгааны хүрээлэнгүүдтэй эн дүйцэхүйц нэр хүндтэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *