Categories
мэдээ нийгэм

МҮИС БНСУ-ын Чусонь Их сургуулийнхантай хамтран сургалт явууллаа

БНСУ-ын Чусонь Их Сургууль болон Монголын Үндэсний Их Сургуулийн хамтран явуулж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” (Төслийн ахлагч Ким Жинь Хый)-өөс өнгөрсөн 6-р сарын 30-аас 7-р сарын 5-н хүртэл нийт 5 өдрийн турш Дундговь аймгийн төв Мандалговь хотод орон нутгийн иргэдэд зориулан “Бодисын солилцооны хам шинж”-ээс урьдчилан сэргийлэх шинжилгээ зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, Өсвөр насныханд зориулан “Бэлгийн боловсрол олгох сургалт” “Эрүүл тэндийн боловсрол олгох сургалт болон ”Хорт хавдраас урьдчилан сэргийлэх компанит ажлыг Олон улсын нийгмийн эрүүл мэндийн удирдлага” хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгууллаа. Энэ ажилд Чусонь Их Сургуулийн сувилахуйн тэнхимийн 8 оюутан, МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн 4 оюутан, төслийн ахлагч Ким Жинь Хый, Чусонь Их Сургуулийн сувилахуйн тэнхимийн профессор Юү Жэ Юун болон МҮИС-ийн сувилахуйн багш нар болон эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ удаагийн “Олон улсын нийгмийн эрүүл мэндийн удирдлага” хөтөлбөр нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Боловсролын Яам, Солонгосын судалгааны хүрээлэнгийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн нэг хэсэг юм. Энэхүү хөтөлбөр нь хамтран төсөл хэрэгжүүлж буй МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн оюутнууд болон Чусонь Их Сургуулийн сувилахуйн тэнхимийн оюутнуудын “Олон улсын нийгмийн эрүүл мэнд”-д үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сувилахуйн удирдлага манлайллын чадварыг батжуулах үүднээс зохион байгуулагдлаа.

Сайн дурын баг нь иргэд тус бүрт тохирсон эрүүл мэндийн боловсрол олгохын тулд холестрол хэмжигч, Inbady аппарат зэргийг ашиглан газар дээр нь шинжилгээний хариуг өгч байсан нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил боллоо.

Мөн орон нутагт амьдарч буй өсвөр насны сурагчдад “Бэлгийн боловсрол олгох сургалт”-ыг зохион байгуулав. Сургалтыг △ Аюулгүй бэлгийн харилцаа △ Амны хөндийн эрүүл мэнд зэрэг чиглэлээр явуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *