Categories
мэдээ нийгэм

МҮЭХ-ноос энэ сарын 31-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

ЗурагХөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрт нэмэлт оруулах үед Засгийн газраас цалин хөлсийг нэмэх талаар тодорхой санал, санаачилга гаргаагүй тул МҮЭХ энэ сарын 31-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.

МҮЭХ-ны шаардлагаар гурван талт хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээр энэ сарын 24-нд эхэлсэн. Гэвч хэлэлцээрийн үеэр гурван тал төрийн алба хаагчдын цалинг нэмэх асуудалд тохиролцоонд хүрч чадаагүй тул МҮЭХ-ноос хугацаагүйгээр завсарлуулах санал гаргасан байна. Хэлэлцээрийн үеэр 55.4 тэрбум төгрөгийг төрийн алба хаагчдад урамшуулал олгохоор 2017 оны төсвийн тодотголд тусгах саналыг Засгийн газар тавьжээ. МҮЭХ-ны зүгээс 55.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэх байр суурь илэрхийлсэн ч Засгийн газар хүлээж аваагүй байна. Мөн 2018 онд цалин хөлсийг нэмэх санал гаргаагүй тул эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болж, бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээн МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэв.

Мөн тэрбээр Засгийн газар цалин хөлсийг нэмэх санал гаргасан тохиолдолд гурван талт хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжтой гэдгийг дурьдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *