Categories
гадаад мэдээ

Москвагийн тэнгэрт 10 мянга орчим салют цацрана

Ялалтын баярын өдөр Москвагийн тэнгэрийг 10 мянга гаруй салют чимнэ гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

“Баатар хот Москвад тавдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагт Аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялсны 72 жилийн ойн баярыг тохиолдуулан их буугаар ёслолын буудлага хийнэ. Хүндэтгэлийн ёслолын үеэр Москвагийн үдшийн тэнгэрийг 10 мянга орчим салют чимнэ” гэж тус яам мэдэгдлээ.

10 минутын туршид 72 салютын төхөөрөмж, 18 их буугаар буудна гэж Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэлжээ. Салют буудах төхөөрөмжийг Москвагийн 16 цэгт байрлуулсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *