Categories
гадаад мэдээ

Москвад өнөөдөр ялалтын парад болно

Өнөөдрөөс 75 жилийн өмнө буюу 1941 онд, Улаан талбайд болсон цэргийн жагсаалыг Москвагийн эрх баригчид өнөөдөр давтах гэж байна.

Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан энэхүү жагсаалаас цэргүүд шууд Нацист Германы армитай тулалдахаар фронт руу явж байсан юм. Өнөөдрийн парадад 5,000 гаруй хүн оролцох төлөвтэй байгаагийн дотор 1941 оны жагсаалд оролцож байсан, мөн 1945 оны ялалтын жагсаалд оролцож байсан ахмадууд жагсах гэнэ.

1941 оны парадыг хийж байхад Дэлхийн Хоёрдугаар дайны хамгийн хүнд үе байсан юм. Нацистууд Москвагийн хаяанд тулж ирээд байсан тул 28,000 орчим цэрэг Улаан талбайгаас шууд фронт руу илгээгджээ. Өнөөдрийн Москвагийн цаг агаар ч 1941 оныхтой ижил үүлэрхэг, цас бударсан нөхцөлтэй байхаар байгаа гэнэ. Тухайн үед ийм цаг агаартай байснаас Германы бөмбөгдөгч онгоцнууд парадад саад хийж чадаагүй гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *