Categories
мэдээ цаг-үе

Москвад 820 мянга гаруй хүн вакцины хоёр тунг хийлгэжээ

С 30 марта 2020 года в Москве вводят комендантский час, это фейк или есть  приказ

ОХУ-ын Москва хотод вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо нэг сая давсан тухай тус хотын дарга Сергей Собянин пүрэв гарагт мэдэгдэв.

“Москва хотод вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо нэг сая давсан бол хоёр тунг хоёуланг нь 820 мянга гаруй хүн хийлгэжээ. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 45 орчим хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Хотын оршин суугчид вакцины нөөцөөр бүрэн хангагдсан гэдгийг Собянин цохон тэмдэглэв. Одоогоор тус хотын эмнэлгүүд, хэд хэдэн томоохон худалдааны төвүүдэд өдөр бүр вакцинжуулалтын нийт 100 цэг ажиллаж байна.

“Энэ долоо хоногоос эмнэлэгт ирж үйлчилгээ авах боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрт нь вакцинжуулж эхлээд байна” гэж Москва хотын дарга мөн хэлжээ.

Түүнчлэн тэрбээр иэх зунаас хэвийн амьдралдаа эргэн орж, аялж, зугаалахыг хүсэж байвал вакцинжуулалтыг хойшлуулахгүй байхыг оршин суугчиддаа уриалсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *