Categories
гадаад мэдээ

Москвачууд баяраа архигүй тэмдэглэнэ

Арваннэгдүгээр сарын 4-нд тэмдэглэх Ард түмний эв нэгдлийн өдөр Москва хотод архи, согтууруулах ундааны хэрэглээг зарим газар хязгаарлана хэмээн Москва хотын захиргаа мэдэгдлээ.

Энэ өдөр иргэд олноор цуглаж баяр тэмдэглэх газрууд болох цэнгэлдэх хүрээлэн, томоохон талбайд архи, шар айраг, спиртийн орцтой коктейлийг зарахгүй ажээ. Мөн шилэнд савласан жимсний шүүс, хийжүүлсэн ундааг мөн эдгээр газарт зарахгүй болохыг Москва хотын Захирагчийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Энэ арга хэмжээ нь элдэв зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыш хангах зорилготойг онцолсон байна.

Ард түмний эв нэгдлийн өдрийн ОХУ 2005 оноос тэмдэглэж байгаа юм. 1612 онд Кузьма Минин, Дмитрий Пожарский нарын удирдлага дор Москва хотыг польшуудаас чөлөөлсөн ойг дурсан энэ өдрийг тэмдэглэх болсон. Энэ үйл явдал нь Оросын уруу дорой явсан байдлыг эцэслэсэн хэмээн түүхчид үздэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *