Categories
мэдээ нийгэм

Монцемент төсөл Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 60 гаруй хувийг урьдчилан төлжээ

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийг Авилгатай тэмцэх газраас шалгаж байна гэсэн мэдээлэл дунд Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийг хамруулан үндэслэлгүй мэдээлж байгаад хариуцлагатайгаар няцаалт өгч байна.

Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийн зээлийн эргэн төлөлт нь тухайн үед Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан хөгжлийн зээлүүд дотор сайн жишээ болохуйц хөтөлбөр гэдгийг олон талын эх сурвалж Нүүдэл Шийдэл нэвтрүүлгээр олон нийтэд мэдээлж байсныг онцолъё.

“Монцементбилдингматериалс” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат: – “Манайкомпани “Монполимет” групп болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр Дорноговь аймгийн Өргөн суманд жилд нэг сая тонны хүчин чадалтай цементийн цогц үйлдвэр барих төслийг 2006 оноос хойш 10 гаруй жилийн тууштай судалгаа, шинжилгээний үндсэн дээр хэрэгжүүлж, 2014 оны сүүлээр санхүүжилтээ амжилттай босгоод, 2015 онд үйлдвэрээ ашиглалтад өгч, зах зээлд нэвтрүүлээд төсөл маань амжилттай хэрэгжиж байна.

Нийт санхүүжилтийн 25 орчим хувийг бондын эх үүсвэрээс буюу Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан. Нийт 65 сая ам.доллар авснаас өнөөдрийн байдлаар эргэн төлөлт 33,3 сая ам.долларыг үндсэн төлбөрт 12,6 саяа м.долларыг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн байна. Нийтдээ 45,9 сая ам.доллар буюу 60 гаруй хувийн төлөлт хийсэн байна. Бусад төслүүдтэй харьцуулахад харьцангуй амжилттай, эдийн засгийн хүнд хэцүү, хямралтай цаг үед эрсдэлээ дааж яваа бүтээлч төсөл юм.

-МОНЦЕМЕНТ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ТӨЛӨЛТҮҮДЭЭ ХИЙЖ БАЙНА-

Үндэсний үйлдвэрлэгч “Монполимет” ХХК болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (EBRD) хамтарсан хөрөнгө оруулалттай “МонцементБилдингМатериалс” ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн хэрэглэгчдэд европ стандарт хангасан шинэлэг бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлсээр байна. Улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрээ зориулж, хүндрэл бэрхшээлийн ард хөлс дуслуулан гарч явахад хэвлэл мэдээллээр элдэв гүтгэлэг тарааж байгаа нь компанийн нэр хүндийг гутаахаас илүүтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын итгэл найдварыг сэвтүүлэх муу талтай.

Харин 1000 гаруй инженер техникийн ажилчдыг ажлын байраар хангаж, үйлдвэрээс гарах хаягдал халуун хийг ашиглан дахин боловсруулалт хийж 5 мвт эрчим хүч гаргадаг, усыг цэвэршүүлэн хөргөлтийн системд ашигладаг зэрэг шинэ экотехнологиудыг нэвтрүүлсэн “Монцемент” төсөл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эко-үйлдвэрийг бий болгоод байгаа нь Монголчууд та бидний бахархалт үйл явдал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *