Өнөөдөр Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд “Монос” эмийн сангийн ажилтнуудын хэргийг хэлэлцлээ. Улмаар дахин шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь “Фенобарбитал” буюу люминал эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх хэргээр анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсд нэг жилийн хорих ял оноосон ч тэнссэн юм.