Categories
мэдээ нийгэм

Монголоос 200 ширхэг​ аргалын цог хорхойг нутагшуулахаар авчээ

БНСУ-ын Байгаль орчны газар хоёр улсын Байгаль орчны газрын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас 200 ширхэг аргалын цог хорхойг авч эх орондоо хүргэжээ. Ингэснээр БНСУ-д устаж алга болсон шавьжны нэгэн төрөл болох аргалын цог хорхойг дахин нутагшуулах, үржүүлэх боломжтой болох юм байна.

Аргалын цог хорхой нь Өмнөд Солонгос улсад 1970 он хүртэл байсан боловч бэлчээрийн аж ахуйн оронд фермерийн аж ахуй хөгжиж, газар тариалангийн талбай нэмэгдэх болсонтой холбоотойгоор сүүлийн 30 жил гаруйн турш огт бүртгэгдээгүй, устаж алга болсон хорхой шавьжны нэг болжээ.

Монголоос Солонгост аваачсан аргалын цог хорхойг шавьж, хорхой судлалын төвд тусгай орчинд үржүүлэн дасан зохицсоны дараа байгальд нь тавих юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *