Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний музей өнөөдөр үнэ төлбөргүй үйлчилж байна

ЗурагИх эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монголын үндэсний музей өнөөдөр 09.00-16.30 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Монголын үндэсний музейн үзмэрийн танхимаас монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзэх боломжтой. Тус музей 1924 онд байгуулагдсан бөгөөд музейн цуглуулга, сан хөмрөгт нь нэн эртний Чулууны үеэс өнөөг хүртэлх олон мянган жилийн монголчуудын түүх, өв соёлын холбогдолтой 56000 орчим үзмэрээс бүрддэг. Байнгын үзүүллэгийн 9 танхимд үзэсгэлэнгээ түүхэн он дараалал, тусгай сэдвийн хүрээнд дэглэн үзэгчдэд толилуулдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *