Categories
мэдээ нийгэм

​Монголын Үндэсний Их Сургууль & Чусонь Их Сургуулийн хамтарсан “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд “Эрүүл мэндийн манлайлал олон улсын хөтөлбөр” сайн дурын ажил хийлээ DNN.mn

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, сургалт, хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн сургалт явууллаа

Монголын Үндэсний Их Сургууль, БНСУ-ын Чусонь Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” (төслийн багийн ахлагч Ким Жинъ хыи) –ийн хүрээнд6-р сарын 1-ний өдрөөс 4-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын эрүүл мэндийн төвдзүрхний бичлэг, дотрын ЭХО, уламжлалт эмчилгээний эмч, Сувилахуйн тэнхимийн багш,оюутнуудаас бүрдсэн сайн дурын ажлын баг “сумын иргэдэд бодисын солилцооны хам шинжээс урьдчилан сэргийлэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх кампанит ажил, хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн сургалт, биеийн хэлбэр засах бариа, эмчилгээ” хийлээ.

“Эрүүл мэндийн манлайлал олон улсын хөтөлбөр” сайн дурын ажил нь 2017 оноос БНСУ-ын Боловсролын яам, Солонгосын судалгааны сангийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд явагддаг ба Чусонь Их Сургууль болон МҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн багш, Сувилахуйн тэнхимийн оюутнуудын хамтын ажил юм. Уг сайн дурын ажлыг Чусонь их сургууль төлөвлөн зохион байгуулдаг байсан боловч COVID-19-ийн улмаас өнгөрсөн 3 жил МҮИС-ийн АУС, Сувилахуйн тэнхимийн багш, оюутнуудаас бүрдсэн баг зохион байгуулж ажиллаж байна.

Сайн дурын ажлын баг Эрдэнэдалай сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийхээр зүрхний бичлэгийн аппарат, ЭХО, биеийн бүтцийн анализатор, цусан дахь сахар хэмжигч зэрэг багаж төхөөрөмжийг авч очин эрүүл мэндийн үзлэг хийсэн. Үзлэгт хамрагдсан хүн тус бүрийн үзлэгийн үр дүнд суурилан эрүүл мэндийн зөвлөгөө өгсөнд Эрдэнэдалай сумын иргэд сэтгэл хангалуун байлаа. Мөн хавдраар өвчлөх эрсдэл өндөр, эрт илрүүлэх боломж бага байдаг учраас хорт хавдраас урьдчилан сэргийлэхгол 7 зарчмыгзааж өгсөн. Мөн хүүхдийн шүд цоорлоос урьдчилан сэргийлж фтор түрхэж, эцэг эхэд нь хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд болон арчилгааг хэрхэн хийх талаар зөвлөгөө өгсөн.

Эрдэнэдалай сумын удирдлагууд болон эрүүл мэндийн төвийн удирдлага хөдөө орон нутагт ирж эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийж өгсөнд талархан Чусонь Их Сургуулийн багш, төслийн багийн ахлагч Ким Жинъ хыи болон төслийн багийн монгол дахь зохион байгуулагч, МҮИС-ийн багш Пак Даль рим нарыг Эрдэнэдалай сумын хүндэт иргэн тэмдгээр шагнав.

Уг сайн дурын ажилд оролцсон МҮИС-ийн багш нар болон Сувилахуйн тэнхимийн оюутан, багш нарын хувьдөмнөх жилүүдээс ялгаатай нь энэ удаад хол зам туулж ард иргэдийн эрүүл мэндийн төлөө сайн дураар ажиллаж их зүйлийг сурч мэдсэндээ баяртай байгаа бөгөөд энэхүү боломжийг олгосон Чусонь Их Сургуулийн багш, төслийн багийн ахлагч Ким Жинъ хыид баярласнаа илэрхийлсэн.

МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч С.Сэдэддулам “өнгөрсөн 5 жилийн турш Чусонь Их сургуультай хамтран ажилласан туршлагад суурилан манай сургуулийн багш, оюутнууд “Эрүүл мэндийн манлайлал олон улсын хөтөлбөр” сайн дурын ажлыг үр дүнтэй зохион байгууллаа. Хойшид ч мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хангалттай авч чаддаггүй сум, орон нутагт эрүүл мэндийн асуудал, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах хэрэгцээ, шаардлага байгааг сайн ойлгосон учраас энэхүү сайн дурын ажлыг дэмжиж, санхүүжүүлсэн төслийн багт баярлалаа” гэжээ.

Энэ удаагийн сайн дурын ажлаар МҮИС-ийн эмч, багш нар, сувилахуйн тэнхимийн багш оюутнууд их, дээд сургуулийн үүрэг, хариуцлагын нэг болох сайн дурын ажлын утга учир, үр дүнг мэдэрсэн тул хойшид ч мөн жил бүх тасралтгүй хийнэ гэдгээ хэлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *