Categories
мэдээ улс-төр

Монголын уламжлалт наадгай, зан заншилтай танилцжээ

Монгол Улсын Их Хурал Ази, Европын Парламентын түншлэлийн есдүгээр уулзлатыг Улаанбаатар хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

1996 онд анх зохион байгуулагдаж байсан Парламентын түншлэлийн энэхүү уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойн жилд болж буйгаараа онцлогтой. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус уулзалтад 32 орон, 170 гаруй төлөөлөгчид хуран цугларч өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ-ын үйл ажиллагаанд Ази, Европын парламентын түншлэлийн уулзалтын оруулсан хувь нэмэр, үүрэг оролцооны талаар дүгнэн хэлэлцэж, ойрын ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон ярилцсан юм. Ази, Европын хууль тогтоох байгууллагын болоод олон улсын байгууллагуудын төлөөлөгчид өчигдөр Монголын уламжлалт наадгай, зан заншил, соёл урлаг, нүүдэлчин ахуйтай танилцжээ.

Энэ үеэр төлөөлөгчид Үндэсний сур харваа, шагай наадгай, уран бичлэг, эрэмгийн эрчүүдийн морин үзүүлбэр зэргийг үзэж сонирхжээ.

Мөн Ази, Европын Парламентын түншлэлийн есдүгээр уулзалтад оролцсон төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *