Categories
мэдээ спорт

Монголын тамирчид Пёнчаны олимпийн тосгонд байрлажээ

olimph

Өнгөрсөн лхагва гаригт “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд оролцох манай баг тамирчид олимпийн тосгондоо байрласан байна. Тэднийг очсон даруйд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Манай тамирчид тамирчдын тосгонд байрлаж, анхны хурлаа хийсэн байна. Энэ үеэр багийн дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ “Зохион байгуулах хорооноос гаргасан хуваарийн дагуу тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангаж, өмнөх олимпийн наадамд үзүүлсэн амжилтыг ахиулна” хэмээн Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд хэлжээ.

Мөн тамирчид олимпийн тосгонд байрлах “Самсунг” компаний салбараас олимпод оролцож буй бүх тамирчинд бэлэглэж байгаа “Note8” гар утсаа хүлээн авсан байна. Энэхүү гар утсанд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамтай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, ОУОХ-ны тамирчдын комиссоос явуулж буй сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааны талаархи мэдээллийг суулгасан аж.

olimph

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *