Categories
мэдээ нийгэм

Монголын сувилахуйн салбарын эрдэмтэн багш нарт зориулсан “Action Learning” заах аргын сургалт боллоо

Чусонь Их Сургууль “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-өөс удирдлага манлайлалыг сайжруулах зорилгоор “Action Learning Approach as a Teaching & Learning Strategy” заах аргын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалт нь 2017 оны 4-р сараас эхэлсэн “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн нэг хэсэг болох ‘Монголын сувилахуйн салбар, нийгмийн эрүүл мэнд мэргэжлийн сургалтыг сайжруулах болон амьдралын бололцоо тааруу айл өрхөд туслах төсөл’-ийн хүрээнд Монголын сувилагчдын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав. Сургалт семинарын эхний хэсэгт “Action Learning-ийн талаарх ойлголт”, “Бүрдүүлэх элемент болон хэрэглээ”, “Action Learning-д суурилсан багаар ажиллах сургалтын процесс болон Learning дасгалжуулагчийн үүрэг” үдээс хойших хоёрдугаар хэсэгт “Үйл ажиллагаанаас суралцах аргад суурилсан асуудал шийдвэрлэх явц”, “Сувилахуйн сургалтанд Action Learning-д суурилсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй байдал”-ын талаарх танилцуулгууд хийгдсэн билээ.

Монголын Үндэсний Их Сургуулийн багш нар болон Монголд сувилахуйн боловсрол эзэмшүүлж буй их дээд сургуулиудын 47 эрдэмтэн багш оролцож, Action Learning сэдвээр БНСУ-ын “Action Learning холбоо”-ны тэргүүн Жан Гим Сон (Жоннам Их Сургууль сувилахуйн тэнхимийн профессор) сургалт явууллаа. Энэ удаагийн сургалтаар эзэмшүүлсэн заах арга нь сургалтын орчинд нь асуудлыг олж харан шийдвэрлэх арга бөгөөд суралцагчийн оролцоог идэвхижүүлэх заах аргын хувьд “Хуучин заах аргын шинэлэг арга бөгөөд багаар ажиллан багийн бүхий л гишүүд шинэ санаа гарган, чадвараа нэмэгдүүлснээр хувь хүн болон байгууллагын чадварыг хамтад нь сайжруулснаараа онцлог” мөн “Сувилахуйн сургалт болон клиник орчинд үүсэх магадлалтай асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглах төлөвлөгөөтөй байна.” хэмээн сургалтанд хамрагдсан оролцогч нар онцллосон.

Эхний хэсгийг хариуцан зохион байгуулсан Ким Жинь Сонь сувилахуйн профессор “Энэ удаагийн сургалтаар ‘Үйл хөдлөлөөс суралцах (learning by doing)’ аргыг Монголын сувилахуйн тэнхимийн багш нарт сургалтын явцад нь гарч буй олон төрлийн асуудлуудыг шийдвэрлэхэд тус нэмэр болно хэмээн найдаж байна.” үүний зэрэгцээ “Монголын Үндэсний Их Сургуулийн багш нар төдийгүй сувилахуйн боловсрол эзэмшүүлж буй бусад их дээд сургуулийн эрдэмтэн багш нар Action Learning заах аргад маш их анхаарал хандуулан идэвхитэйгээр оролцож байгаа нь уг сургалт семинарыг бэлтгэн явуулж буй бидэнд маш их урам зоригийг өглөө” хэмээн хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *