Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбар зөвлөлийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт болжээ.
Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэнг Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнээр улируулан ажиллуулахаар нэр дэвшүүлсэн байна.
Мөн Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Д.Ганзориг нарыг сонгожээ. Хуралдаанаас олонхийн санал авсан Д.Мөнхтуяа Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбар зөвлөлийн тэргүүнээр ажиллахаар болов.